Бидний тухай

Хашхан ХХК нь 2001 онд байгуулагдсан. Тус компани нь албан болон гэрийн тавилга, компьютер, түүний дагалдах хэрэгслүүд, эмнэлэгийн зориулалттай тавилга хэрэгсэл зэргийн импортын худалдаа, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаагааг явуулж ирсэн. Энэ хугацаанд манай компани дотоод гадаадын олон харилцагч, байнгын худалдан авагч, түншүүдтэй болж, худалдаа импортынхоо чиглэлийг тэлэхийн хирээр чадварлаг хамт олон бүрдүүлж туршлага хуримтлуулж ирсэн нь бидний ажлын үр дүнгээс үргэлж харагддаг билээ.

Бид Монгол Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулж, харилцагч түншүүдтэйгээ байнгын тогтвортой харилцааг эрхэмлэж, үйлчлүүлэгч, худалдан авагчийнхаа найдвартай түнш байхыг хичээн ажиллаж байна. Бид 2001 оноос хойш 15 орчим гадны үйлдвэр команиудтай байнгын харилцаатай үйл ажиллагаа явуулж ирсний дүнд албан ёсны гэрээт борлуулагч нь болж Монголын зах зээлд хамгийн хямд үнэ, өргөн сонголт гэсэн бодлого баримтлан бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Манай компани бараа бүтээгдэхүүнээ Малайз Улсын “VS Office Furniture Industries SDN.BHD” үйлдвэр, Сингапур Улсын ” Aries Furniture” үйлдвэр, Хятад улсын “Henan Fuyide Industrial” Co., Ltd, “Anji Chenye Furniture” Co., Ltd, “Guangdong Wenhao Furniture” Co.,Ltd, “Guangdong DIOUS Furniture Co., Ltd, Foshan Shunde Difan Furniture Co., Ltd, Foshan City Peiguo Furniture Manufacturing Co., Ltd, “Yucai Holding Group” Co., Ltd зэрэг олон улсын чанарын ISO-9001, 9002 сертификат бүхий үйлдвэрүүд, Солонгос Улсын “Sun Safes” олон улсад нэр хүнд бүхий өндөр нууцлал бүхий сейфны үйлдвэр, Итали Улсын “San Martino”, “Saltorelli”, “Mobilpiu” тавилгын үйлдвэр, ОХУ-ын ооо. “Интер дезайн”, ооо. “МИФ”, ооо. “Олмеко”, ооо. “Империал” гэрийн тавилгын үйлдвэрүүд зэрэг олон улсын нэр хүнд бүхий компаниудтай гэрээ байгуулан импортолдог билээ.

 

Бидний уриа

Тав тухтай орчин таны амжилтын үндэс

Эрхэм зорилго

Хамгийн чанартай бараа бүтэгдэхүүнийг борлуулж, худалдан авагчийн эрх ашгийг дээдэлж, хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна.

Үнэт зүйл

Компаний хамгийн үнэт зүйл болох ажилчидын эрүүл мэнд, эрх ашгийг бүхний түрүүнд дээдэлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, компанитайгаа хамт хөгжин дэвших боломжийг олгох.